СЕХ МАРГААШ ХУРАЛДАЖ ХАМГИЙН ОЛОН САНАЛ АВСАН НЭР ДЭВШИГЧДИЙГ УИХ-ЫН ГИШҮҮНЭЭР СОНГОГДСОНД ТООЦОХ ШИЙДВЭР ГАРГАНА

GNNGNN
Jun 29, 2024  
Jun 29, 2024 - 11:08
 0
СЕХ МАРГААШ ХУРАЛДАЖ ХАМГИЙН ОЛОН САНАЛ АВСАН НЭР ДЭВШИГЧДИЙГ УИХ-ЫН ГИШҮҮНЭЭР СОНГОГДСОНД ТООЦОХ ШИЙДВЭР ГАРГАНА

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран өнөөдөр зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр "Саналын хуудсыг гараар тоолж дууссаны дараа маргааш СЕХ-ны хуралдааныг хийнэ. Хурлаар хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцох шийдвэр гаргана. Уг шийдвэрийг Монгол Улсын ерөнхийлөгч болон УИХ-д өргөн барина. 

Шинээр сонгогдсон гэж тооцогдсон гишүүдэд үнэмлэх гардуулж өгөх ажлыг зохион байгуулна.

УИХ-д шинээр сонгогдсон гишүүд чуулганы хуралдаанаа хийхэд бэлэн болгох ажлууд хийгдэж дуусах учиртай" гэж мэдээлэв.

Сонгуулийн урьдчилсан дүн нь СЕХ-ны шийдвэр гарч, ерөнхийлөгч, УИХ-д өргөн барьснаар албажих юм байна.

Санал хураалт дуусахад оочер үүсэхгүй байх арга хэмжээг авсан байсан тул гомдол ирээгүй гэв.