ЕСӨН НАМ НИЙТ СОНГОГЧДЫН НЭГЭЭС ДЭЭШ ХУВИЙН САНАЛ АВСНААР ТӨРӨӨС САНХҮҮЖИЛТ АВНА

GNNGNN
Jul 1, 2024  
 0
ЕСӨН НАМ НИЙТ СОНГОГЧДЫН НЭГЭЭС ДЭЭШ ХУВИЙН САНАЛ АВСНААР ТӨРӨӨС САНХҮҮЖИЛТ АВНА

Улс төрийн намын тухай хуульд сонгуулиар нийт сонгогчийн нэгээс дээш хувийн дэмжлэг авсан улс төрийн нам санхүүжилт авахаар хуульчилсан. Тэгвэл энэ удаагийн сонгуулиар парламентын босго давсан  таван намаас гадна дөрвөн нам нийт сонгогчдын нэгээс дээш хувийн санал авжээ. Тодруулбал, 

МАН 35 хувь

АН 30.1 хувь

ХҮН нам 10.4 хувь

Үндэсний Эвсэл 5.2 хувь

ИЗНН 5 хувь

Шинэ нэгдсэн эвсэл 4.8 хувь

Үнэн ба Зөв нам 2.8 хувь

Иргэний хөдөлгөөний нам 1.4 хувь

Бүгд найрамдах нам 1.3 хувийн дэмжлэг авснаар Улс төрийн намын тухай хуулийн 27.1-д үндэслэн "Улсын Их Хурлын ээлжит  сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчдын тоог нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 0.7 хувиар үржүүлснээс илүүгүй төгрөгийг улсын төсвөөс намуудад энэ хуульд заасны дагуу хуваарилах замаар төрийн санхүүжилт олгоно" төрөөс саналын тоогоор санхүүжилт авахаар болж байна.