Т.ДОРЖХАНД: ХҮН НАМ НЭГ СУУДЛАА НАЙМ БОЛГОЖ ЧАДЛАА, ЭНЭ БОЛ МОНГОЛЧУУДЫН ЗАХИАЛГА ЮМ ШҮҮ

GNNGNN
Jun 29, 2024  
 0
Т.ДОРЖХАНД: ХҮН НАМ НЭГ СУУДЛАА НАЙМ БОЛГОЖ ЧАДЛАА, ЭНЭ БОЛ МОНГОЛЧУУДЫН ЗАХИАЛГА ЮМ ШҮҮ

ХҮН намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Намын дарга Т.Доржханд "УИХ-ын сонгууль албан ёсоор болж өнгөрлөө. Энэ сонгуульд зориулж 4 жил бэлдсэн. Үр дүн гарлаа. Үр дүн гэвэл тойрогт 600 гаруй мянган сонгогч саналаа өгч, жагсаалтаар бол 151 мянган сонгогч саналаа өгчээ. Гадаадад байгаа монголчууд хамгийн их саналыг өгчээ. Та бүхэнд баярлалаа.

Энэ удаагийн сонгуульд онцолж хэлбэл, манайх нэг суудалтай байсан. Энэ удаад найман суудал авч чадлаа. Энэ бол Монголчуудын захиалга байсан. Цаашдаа 80 суудалтай мэт ажиллах болно. Баянголчууд инженер Ж.Золжаргалыг нэгээр гаргаж ирсэнд талархлаа. Мөн БЗД-ээс Наранбаяр багшийг маань гурваар гаргаж ирсэнд баярлалаа. Бид нар бүлэг байгуулах ажил руугаа орно. УИХ-д сөрөг хүчин байна. Иргэдийнхээ санал, мандатыг нэр төртэйгээр хамгаалж, хариуцлагатайгаар ажиллана гэдгийг албан ёсоор хэлье. 

УИХ-д суудалтай нам гэвэл МАН, АН, ХҮН нам байгаа. Тойргоосоо нэмж гишүүдтэй болж чадлаа. 80 хувийн суудалтай хэрнээ 40 хувийн санал авдаг биш, 30 хувийн иргэдээсээ дэмжлэг авчихаад 11 суудалтай сөрөг хүчин биш. Бидний зүгээс найман суудалтай боллоо. Гэхдээ цаашдаа дахиад ҮХ-д өөрчлөлт хийх шаардлагатай юм байна. Харин ИЗНН, Үндэсний эвслээс жагсаалтаар суудалтай боллоо. Залуучуудын дуу хоолойг оруулж ирэх шаардлагатай. УИХ-д суудал авдаг намуудад уриалана. 

Цаашид ардчиллыг хамгаалж, тусгаар тогтнолыг бэхжүүлнэ. Тийм учраас Үндсэн хуулинд өөрчлөлт хийх ёстой гэдэг дээр шахаж ажилласан. Өнөөдөр таван улс төрийн хүчин орж ирлээ. Энэ парламентын үр дүнд бий болсон намууд бодлогоор мэтгэлцэж ажиллаасай" гэв.