АН-ЫН ДЭД ДАРГА Ц.ЖАДАМБАА, М.ЧИМЭДДОРЖ НАР НЭР ДЭВШИХ ШИЙДВЭРЭЭ СЭРГЭЭЖЭЭ
Нэр дэвших эрхээсээ татгалзаад байсан АН-ын нэр бүхий гишүүд шийдвэрээ өөрчлөн, сонгуульд оролцохоор болжээ.
Тухайлбал, АН-ын дэд дарга Ц.Жадамбаа өөрийн цахим хуудсаар дамжуулан сонгуульд нэр дэвшүүлэхээр өгсөн өргөдлөө татан авч байна гэх мэдэгдлийг хийсэн бол АН-ын жагсаалтын 33-т бичигдээд байсан тус намын Улс төрийн зөвлөлийн гишүүн М.Чимэддорж мөн нэрээ татах хүсэлтийг хүргүүлээд байсан.
Тэгвэл АН-ын дарга Л.Гантөмөр сонгуулийн үр дүн буюу намынхаа том эрх ашгийн төлөө дээрх гишүүдтэйгээ уулзан нэр дэвших эрхийг нь баталгаажуулжээ.
Улмаар ТҮЦ машины гэх тодотголтой АН-ын дэд дарга Цагаан-Өвгөний Жадамбаа УИХ-ын сонгуулийн 8-р тойрог буюу Баянзүрх дүүрэгт нэр дэвших эрхээ намаасаа баталгаажуулж авсан байна. Мөн АН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн М.Чимэддорж сонгуульд оролцон, жагсаалтаар нэр дэвших болжээ.