САЙД, ДАРГА НАРЫГ ТЭЭВЭРЛЭСЭН ЭСЭХИЙГ ТОДРУУЛЖ БАЙЖ ХАРИУ ӨГНӨ” ГЭВ
САЙД, ДАРГА НАРЫГ ТЭЭВЭРЛЭСЭН ЭСЭХИЙГ ТОДРУУЛЖ БАЙЖ ХАРИУ ӨГНӨ” ГЭВ

Join our subscribers list to get the latest news, updates and special offers directly in your inbox
ОБЕГ: Богд уулын түймрийг бүрэн унтрааж, Сэлэнгэ, Булганы түймэртэй тэмцэж байна
2025 оны 4-р сарын 29-ний өдөр Онцгой байдлын ерөнхий газраас цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. ОБЕГ-ын мэдээлснээр дөрөвдүгээр сарын 28-нд улсын хэмжээнд таван удаагийн ой, хээрийн болон 49 удаагийн объектын гал түймэр бүртгэгджээ. Объектын галын 27 тохиолдол нь нийслэлд гарсан байна.
Ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга хурандаа Ц.Нямбаяр мэдээлэл өгөв. Тэрбээр, өчигдөр Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн хяналтдаа авч, унтраасан болохыг онцолсон. Мөн Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан гал Хушаат сумын чиглэлд тархаж байгаа тул 270 гаруй алба хаагч унтраахаар ажиллаж байна. Харин Булган аймгийн Хангал суманд энэ сарын 26-нд гарсан галыг хяналтад авч, цурамд оруулжээ. Урьдчилсан байдлаар тус галаас болж дөрвөн монгол гэр, 10 саравч хашаа, нэг трактор шатсан байна.
Мөн ОБЕГ-т ашигладаг нисдэг тэргийг Булган аймаг руу сайд, дарга нарыг тээвэрлэхэд ашигласан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарсан. Энэ талаар Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү “ОБЕГ нь эрэн хайх, аврах ажиллагаанд зориулсан гурван нисдэг тэрэгтэй. Эдгээрийг ашиглахдаа цаг агаарын нөхцөл, салхи, нислэгийн аюулгүй байдал зэргийг харгалзан үздэг. Одоогоор нэг нисдэг тэргийг Сэлэнгэ аймгийн түймрийн голомтод ашиглаж байна. Харин сайд, дарга нарыг тээвэрлэсэн эсэхийг тодруулж байж хариу өгнө” гэв.
Түймрийн голомтуудын нөхцөл байдалд ОБЕГ, орон нутгийн онцгой байдлын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
GNN Nov 1, 2024 0
GNN Apr 27, 2025 0
GNN Apr 24, 2024 0
GNN Apr 28, 2025 0
GNN Apr 22, 2025 0