НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ГАЗРААС НИЙТ 1,207 ТҮЦ-ИЙГ БУУЛГАЖ, НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЖЭЭ
НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ГАЗРААС НИЙТ 1,207 ТҮЦ-ИЙГ БУУЛГАЖ, НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЖЭЭ

Мөн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөллөө.
Хотын дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө
- Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ТЭЗҮ, зураг төсөв, ажлын даалгавар боловсруулах ажлуудаа эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавих
- Авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэх, засварлах, байршуулах ажлуудаа эрчимжүүлэх,
- Дүүргийн нутаг дэвсгэрт барилгын суурийн нүх ухсан байршлуудын судалгааг гаргаж, цэгцэлж орчны аюулгүй байдлыг хангуулах ажлуудыг зохион байгуулах
- Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрлийн болон бусад шон дээгүүр татсан кабел утас, өнгө үзэмжгүй самбар зэргийг цэгцлэх ажлуудыг шуурхай зохион байгуулах зэрэг үүрэг өгсөн