Оюутнууд нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино

GNNGNN
Aug 29, 2024  
 0
Оюутнууд нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино

Оюутны хөнгөлөлттэй зорчилт ирэх сарын 2-ны өдрөөс эхэлнэ. Оюутны Umoney картаа E-Mongolia-аас захиалаад хүргүүлэн авах боломжтой. Харин өнгөрсөн жил картаа захиалан ашиглаж байсан бол идвэхжүүлэх шаардлаггүй юм. Мөн тус картыг төгссөнийхөө дараа ч цэнэглэн ашиглах боломжтой гэдгийг нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ. 

Энэхүү картаар оюутнууд нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчих эрхтэй бөгөөд амралтын өдөр, олон нийтийн амралтын өдөр, өвөл болон зуны амралтаар уг хөнгөлөлт үйлчилдэггүй.