Ж.АНУДАРЬ ОХИН ӨСВӨРИЙН ДАШТ-ЭЭС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

GNNGNN
Aug 30, 2024  
 0
Ж.АНУДАРЬ ОХИН ӨСВӨРИЙН ДАШТ-ЭЭС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Жудо бөхийн өсвөрийн ДАШТ-ээс Ж.Анударь мөнгөн медаль хүртлээ.


Жудо бөхийн өсвөрийн буюу 18 хүртэлх насны ДАШТ Перу Улсын нийслэл Лима хотноо үргэлжилж байна. Эмэгтэй -48 кг жинд Жамсрангийн Анударь эх орноо төлөөлөн оролцож Унгар, Герман, Казахстан, Польш бөхчүүдийг ялснаар шигшээ барилдаанд шалгарлаа. Тэрээр шигшээ барилдаанд Бразилын бөхөд ялагдал хүлээж, мөнгөн медалийн эзэн болжээ.