ТАНИЛЦ: ӨНӨӨДӨР АМАРЧ, АЖИЛЛАХ ХИЛИЙН БООМТУУДЫН ХУВААРЬ

GNNGNN
May 23, 2024  
 0
ТАНИЛЦ: ӨНӨӨДӨР АМАРЧ, АЖИЛЛАХ ХИЛИЙН БООМТУУДЫН ХУВААРЬ

Хилийн автозамын зарим боомт өнөөдөр /2024.05.23/ амарна. Тодруулбал, автозамын боомт болох Замын-Үүд, Сүмбэр, Баянхошуу, Бичигт зэрэг 14 боомт Бурхан багшийн их дүйчин өдөр буюу 2024 оны тавдугаар сарын 23-нд түр хаагдана гэдгийг албаныхан мэдээллээ.

Харин агаарын замын хилийн боомт болох Чингис хаан олон улсын нисэх буудал Олон улсын нислэгийн цагийн хуваарийн дагуу ажиллах бол Сүхбаатар, Эрээнцав, Замын-Үүд боомтууд Олон улсын галт тэрэгний хуваарийн дагуу тус тус ажиллана.