ГАВЬЯАТ ТАМИРЧИН Ё.БАСХҮҮД ДӨРВӨН ӨРӨӨ БАЙР БЭЛЭГЛЭЖЭЭ

GNNGNN
Aug 29, 2024  
 0
ГАВЬЯАТ ТАМИРЧИН Ё.БАСХҮҮД ДӨРВӨН ӨРӨӨ БАЙР БЭЛЭГЛЭЖЭЭ

Монгол Улсын тод манлай уяач, "Даян" бөхийн дэвжээний тэргүүн Завхан аймгийн яруу сумын харьяат Д.Дагвадорж, "Таван хур" ХХК-ийн захирал Д.Даяндэмид Жүдо бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт, Ази тивийн аварга, “Хилчин” спорт хорооны тамирчин Ё.Басхүүд дөрвөн өрөө байр бэлэглэжээ.Гавьяат тамирчин Ё.Басхүүд дөрвөн өрөө байр бэлэглэжээ

Гавьяат тамирчин Ё.Басхүүд дөрвөн өрөө байр бэлэглэжээ

Тэрээр өөрийн сошиал хуудаснаа "Монгол Улсын тод манлай уяач, Даян бөхийн дэвжээний тэргүүн Завхан аймгийн яруу сумын харьяат Д.Дагвадорж ах болон Монголын жүдо бөхийн холбооны дэд тэргүүн, "Таван хур" ХХК-ийн захирал Д.Даяндэмид ах нар маань миний 12 жилийн хөдөлмөрийг үнэлэн 121 ам.метр 4 өрөө байр бэлэглэлээ. "Парис-2024" олимпод зорьсон зорилгоо биелүүлж чадаагүй ч ялалт, ялагдлыг минь үнэлэн үргэлж дэмждэгт та хоёртоо маш их баярлаж байна. Монголын анхны эрэгтэй ДАШТ-ий гурван медальтай тамирчин болохын төлөө өнөөдрөөс ар гэр, ахуй амьдралдаа санаа зовохгүйгээр бэлтгэлдээ орж байна. Хоёр ахынхаа гэр бүлд аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе. Морь нь хурдан бөх нь хүчтэй байг. Дашрамд дурдахад, ОУХМ 73 кг-ын тамирчин Завхан аймгийн Алдархаан сумын уугуул Б.Эрдэнэбаяр дүүд цаашдын амжилтыг ерөөж хоёр өрөө байр өгч байгааг дуулгахад таатай байна" хэмээжээ.

Гавьяат тамирчин Ё.Басхүүд дөрвөн өрөө байр бэлэглэжээ