Н.НОМТОЙБАЯР: БИ ЧИНЬ МАН-ААС ГУРВАНТАА ХӨӨГДСӨН ХҮН ДАХИН ТИЙШ ЗҮГЛЭЭД БАЙХ СЭТГЭЛ Ч АЛГА
УИХ-ын ес дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан парламентын анхдугаар чуулган боллоо. Энэ үеэр УИХ-ын Гишүүн Н.Номтойбаяр байр сууриа ийн илэрхийлэв.
Тэрбээр, “Ардын нам ямартай ч засгаа дангаараа байгуулаад явах сонголтыг ард иргэд хийсэн. Тэр сонголтдоо Ардын нам хүндэтгэлтэй хандах ёстой гэдэг байр суурьтай байна. Би чинь МАН-аас гурвантаа хөөгдсөн хүн дахин тийш зүглээд байх сэтгэл ч алга” гэлээ.