ГАЗАР ОЛГОЛТЫН АСУУДЛААР СОНСГОЛ ХИЙХ ТҮР ХОРОО МАРГААШ ДАРГАА СОНГОНО

GNNGNN
Apr 14, 2024  
 0
ГАЗАР ОЛГОЛТЫН АСУУДЛААР СОНСГОЛ ХИЙХ ТҮР ХОРОО МАРГААШ ДАРГАА СОНГОНО

МАРГААШ БУЮУ /2024.04.15/ ДАВАА ГАРАГТ ГАЗАР, ТҮҮНИЙ ХЭВЛИЙГ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛӨӨР ОЛГОХ, ТӨЛБӨР, ТАТВАР НОГДУУЛАХ, ХУРААХТАЙ ХОЛБООТОЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙХ ҮҮРЭГ БҮХИЙ ТҮР ХОРОО ХУРАЛДАЖ, ДАРГАА СОНГОХ ГЭЖ БАЙНА.

Сануулахад, УИХ-ын дарга Г.Занданшатар "Сүүлийн 30 жилийн нийслэлийн замбараагүй газар олголт нь авлига хээл хахуультай холбогдож, нийгэмд олон нийтийн бухимдлыг төрүүлж байна. Энэ асуудлыг өнөөдөр цэгцлэх цаг болсон.

Тухайлбал, зөвхөн нэг иргэн 20-30 газар өмчилчихсөн тохиолдол цөөнгүй бий. Улаанбаатар хотод гэхэд 49, 72 ширхэг газар эзэмшиж буй аж ахуйн нэгж байна" гэдгийг онцлоод, тавдугаар сарын 15-ны дотор нээлттэй сонсгол хийх үүргийг өгөөд байсан юм.