“МАСК” ПРОДАКШН 20 ЖИЛИЙН ТҮҮХЭЭ ӨНДӨРЛҮҮЛЛЭЭ

GNNGNN
Sep 21, 2026  
 0
“МАСК” ПРОДАКШН 20 ЖИЛИЙН ТҮҮХЭЭ ӨНДӨРЛҮҮЛЛЭЭ

Хошин урлагийн тайзнаа 20 жилийн турш уран бүтээлээрээ үзэгчдийг инээлгэж, хөгжөөсөн “Маск” продакшн 20 жилийн ойн тоглолтынхоо үеэр уран бүтээлийн замналаа өндөрлүүлж буйгаа зарлалаа.

Ойн тоглолтын төгсгөлд жүжигчид тайзнаа бүгд гарч, нэг эгнээнд зогсон үзэгчидтэй салах ёс хийсэн байна. Тухайн мөчид продакшны жүжигчид, уран бүтээлчид сэтгэл хөдлөлөө барьж чадалгүй нулимс дуслуулж байжээ.

Түүнчлэн биеийн байдал нь хүнд байгаа жүжигчин Мөнхсайханы талаар уран бүтээлчид нь дурсаж, сэтгэл хөдлөн ярьсан нь үзэгчдийг ч мөн уяраасан байна.

Ийнхүү 20 жилийн түүхээ дурссан баримтат киноны хамгийн сүүлд жүжигчин, Монгол Улсын гавьяат жүжигчин Эрдэнэзаан:

“Ингээд дууслаа”

хэмээн хэлснээр “Маск” продакшны ойн баримтат кино өндөрлөжээ.

ЗУРГИЙН ЭХ СУРВАЛЖ: ИРГЭН