13 НАСТАЙ ОХИНЫГ ХҮЧИРХИЙЛСЭН ХЭРГИЙН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААНЫ ЯВЦ НЬ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛЭЭР ГАРААД БАЙГААД ЭЭЖ НЬ ГОМДОЛ ГАРГАЖЭЭ
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН АЛБА ХААГЧИД БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ ХҮЧИНДСЭН ГЭХ ХЭРЭГТ ХОЛБОГДОЖ, ӨДГӨӨ ТЭДНИЙГ ЦАГДАН ХОРЬЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.
Тэгвэл энэ жигшүүрт хэргийн талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдээлэл өгчээ. Тэрбээр "Сэлэнгэ аймгийн цагдаа нар холбогдсон хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Бүлэглэж хүчиндсэн гээд байгаа. Дараа нь бүлэглэж хүчиндээгүй гэсэн юм билээ.
Гэхдээ хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэх хэрэгтэй. Хохирогчийн талаарх мэдээлэл мөрдөн шалгах ажиллагааны явц нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаад ээж нь гомдол гаргасан. Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах нь гэмт хэрэг.
Гэмт хэрэг шалгах ажиллагаанд би оролцдоггүй. Тухайн этгээдүүд буруутай нь тогтоогдвол хүн алах гэмт хэргээс гурав дахин их ялтай бүх насаар нь хорих ялаар шийтгэгдэнэ. Хохирогч хүүхэд цаашдаа амьдарна. Ирээдүйн амьдралыг нь бодох хэрэгтэй" гэв.