ӨМНӨГОВЬД ҮЕРИЙН УЛМААС ХОЁР ХҮН ГЭМТСЭН, ЭВДЭРСЭН ЗАМУУДЫГ ЯНЗАЛЖ БАЙНА

GNNGNN
Sep 16, 2024  
 0
ӨМНӨГОВЬД ҮЕРИЙН УЛМААС ХОЁР ХҮН ГЭМТСЭН, ЭВДЭРСЭН ЗАМУУДЫГ ЯНЗАЛЖ БАЙНА

Өнгөрсөн долоо хоногт/2024.09.12-13/ Өмнөговь аймгийн нийт нутгаар үргэлжилсэн бороо орлоо. Үүнээс хамгийн их нь Ханбогд 74.0мм, Даланзадгад 40.0мм, Манлай 34.0мм, Цогт-овоо 22.0мм бороо оржээ. Тус аймгийн хувьд сүүлийн 30 жилд 9-р сард 48 цагийн турш үргэлжилсэн бороо орж байгаагүй ажээ.

Үргэлжлэн орсон борооны улмаас Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт зам харгуй усанд автаж шавар шавхай элбэг байгаа бөгөөд иргэд баталгаагүй зам гарцаар зорчиж шаварт суух, техник хэрэгсэл нь эвдэрч гэмтэх тохиолдол ихсэх хандлагатай байгааг оршин суугчид анхааруулаад буй.

Энэ талаар тус аймгийн ОБЕГ-аас тодруулахад, "Зургаан дуудлага онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн. Онцгой байдлын газрын алба хаагчид 3 км замыг туулан 20.00 цагт очиж, 1 автомашин шаварт суусан байсныг татан гаргаж /1 иргэн, 1 хүүхэд/- аюулгүй болгосон. Тухайн хоёр иргэн хөнгөн гэмтсэн. Мөн үерийн ус хуримтлагдсан замыг сэтлэн усыг зайлуулж, зургаан дуудлагад заавар зөвлөмж өгч ажилласан. Одоогоор гэр хорооллын шороон замуудад нуралт үүсэж, машинууд шаварт суух тохиолдол гарч байгаа. Бидний зүгээс тус байршлуудад хугацаа алдахгшүй тусламж үйлчилгээ үзүүлээд явж байна" гэлээ.