ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ АЛБА ХААГЧИД 9 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЖЭЭ

GNNGNN
Sep 21, 2026  
 0
ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ АЛБА ХААГЧИД 9 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЖЭЭ

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 9, гал түймрийн 23 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, алба хаагчид 9 иргэний амь нас, 13 тэрбум 185 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.

Нийт гал түймрийн дуудлагын 71,5 хувийг ил гал, 19 хувийг цахилгаан ашиглалт, угсралтын буруугаас үүдэлтэй гал түймрийн дуудлага эзэлж буй.

Тиймээс угаарын хийн хордлогоос сэргийлж гэр, байшиндаа угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг тогтмол ажиллуулахыг уриаллаа. Мөн гал түймрээс урьдчилан сэргийлж, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.