З.МЭНДСАЙХАН: ЕРӨНХИЙЛӨГЧ ОЮУ ТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ИРГЭДЭД БЭЛНЭЭР ОЛГОХ ЧИГЛЭЛ ӨГСӨН УЧРААС ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оюу толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх үүргийг Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэндсайхан нарт өгчээ.
Тэгвэл энэ талаар Сангийн сайд З.Мэндсайхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрээр “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр Засгийн газарт чиглэл өгсөн. Оюу толгойн ногдол ашгийг иргэд дансандаа авах хүсэлт гаргасан байна. Нийт 100 мянган иргэн гарын үсэг зурсан. Иргэдийн амьдрал хүнд, Монголбанкны бодлогын хүү өссөнтэй холбоотойгоор зах зээл дээр мөнгөний дутагдал үүсэж байгаа энэ үед Оюу толгойгоос авах ногдол ашгийг орж ирэх бүрд иргэдийн данс руу шилжүүл. Засгийн газар эрх зүйн зохицуулалтаа хий гэсэн чиглэл өгсөн.
Гурван их наяд төгрөгийг зах зээлд нийлүүлбэл инфляц мэдээж өснө. Гэхдээ ийм хүнд цаг үед иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газар ажиллана. Баялгийн сангийн тухай хуулиар Хуримтлалын санд Оюу толгойн ногдол ашиг төвлөрөх ёстой байсан бол одоо хоёр их наяд төгрөгийг иргэдэд бэлнээр олгохын тулд хуульд өөрчлөлт оруулна” гэлээ.
