МАНДАТЫН ТООНООС ИЛҮҮ ЭСВЭЛ ДУТУУ НЭР ДЭВШИГЧ СОНГОВОЛ САНАЛ ХҮЧИНГҮЙД ТООЦНО
УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалтыг зургаадугаар сарын 28-нд товлосон. 126 гишүүний 78 гишүүнийг сонгуулийн тойргоос, 48 гишүүнийг жагсаалтаар сонгох юм.
Саналын хуудас нь тойрогт нэр дэвшигчийг сонгох, нам, эвслийг сонгох гэсэн хоёр хуудастай байна. Саналын хуудаст тойргийн ногдох мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийг сонгож тэмдэглэнэ. Мандатын тооноос илүү эсхүл дутуу нэр дэвшигч сонгож тэмдэглэвэл санал хүчингүйд тооцогдох юм. Мөн сонгогчид саналын хуудсыг нэг удаа дахин авах боломжтой.