УИХ-ЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ИРЭХ САРЫН 5-НД ХУРАЛДАНА
УИХ-ын намрын ээлжит чуулган нэгдүгээр сарын 17-нд хийсэн. Тэгвэл УИХ-ын ээлжит бус чуулган хоёрдугаар сарын 5-нд хуралдана. Эл хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэх аж. Ингэхдээ уг хуулийн төсөлтэй уялдуудан "Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах асуудлыг хэлэлцэх юм.