Ж.ЭНХЖАРГАЛАН “ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР БУЦААД ТОМИЛОГДЖЭЭ
2024 оны дөрөвдүгээр сард “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг 100 хувь нийслэлийн эзэмшилд аван, гүйцэтгэх захирлаар нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөх Ж.Энхжаргаланг томилж байв.
Тэрбээр НИТХ-ын сонгуулийн 8-тойрогт МАН-аас нэр дэвшихээр ажлаа өгсөн ч сонгуульд ялалт байгуулж чадаагүй.
Тэгвэл өнөөдөр Хотын дарга Х.Нямбаатар "Ж.Энхжаргалан буцаад “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа" гэв.