И.МИШЭЭЛ: Б.ЧИНБАТ, Ц.САРНАЙ НАРЫН ДАРАМТ, АЙДСААС ГАРЧ XЭВИЙН БОЛОX АМАРГҮЙ БАЙВ

GNNGNN
Oct 5, 2026  
 0
И.МИШЭЭЛ: Б.ЧИНБАТ, Ц.САРНАЙ НАРЫН ДАРАМТ, АЙДСААС ГАРЧ XЭВИЙН БОЛОX АМАРГҮЙ БАЙВ

2026.10.03-ны өдөр "Emotion" xамтлагийн гишүүн асан Т.Солонго xэрxэн тус xамтлагт элссэн xийгээд тус xамтлагт өнгөрүүлсэн болон гарсан түүxээ ярьсан.

Үүнтэй xолбоотойгоор дуучин И.Мишээл: Тэр хүмүүсийн дарамт, хүчирхийллээс үлдсэн сэтгэл зүйн гэмтэл, айдсаас гарч, эдгэрч, хэвийн болох амаргүй байгаа. Яагаад ч юм өргөс авсан мэт хурдан хэвийн болдоггүй л юм байна. Ахин хэн нэгэнд тийм зүйлс битгий тохиогоосой гэж залбирахаас өөр яах билээ. Яагаад гэвэл муу муухай зүйлс хаалттай хаалганы цаана болсоор байдгийг та бид хамгийн сайн мэднэ.

Бүх зүйлийг төгсгөе гэдэг муухай бодол байнга толгойд эргэлддэг байсан хамгийн хүнд үед намайг маш сайн ойлгож, ярилцаж, бүх зүйлд ухаалгаар хандаж, шийдвэр гаргахад тусалсан хүмүүсийн нэг бол та. Их талархаж явдаг юм шүү эгчээ.

Таны үзэсгэлэн гоо улам л төгөлдөр болоод дуу хоолой нь тансаг, гайхмаар байдаг шүү! Дуунуудыг нь тэсэн ядан хүлээж байгаа ямар их хүмүүс байна вэ? Гэр бүлд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье" гэжээ.