ОН ГАРСНААС ХОЙШ 540 ЛИТР "ХУУРАМЧ" АРХИ ХУРААЖЭЭ

Сар шинийн баяртай холбоотойгоор хуурамч, дуураймал, архи, согтууруулах ундааг улсын хилээр нэвтрүүлэх зөрчил бүртгэгдэж байна.
2025 он гарснаас хойш ойролцоогоор 540 литр “хуурамч” архи согтрууруулах ундааг хурааж авсан, шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа талаар албаныхан мэдээллээ.
Мөн албан ёсны зөвшөөрөлтэй орж ирсэн архины төрлүүд дээр онцгой албан татвар төлсөн кодыг хэвлэж нааж байгаа юми байна. Тухайн кодыг уншуулахад архины үйлдвэрлэгч улс, аж ахуйн нэгжийн мэдээлэл гарч ирнэ.
Ингэснээр чанарын шаардлага хангасан архи, согтууруулах ундааны зүйлс мөн гэдгийг тодорхойлох бүрэн боломжтой аж.