ЭДИЙН ЗАСАГЧ Д.АНГАР: НДШ БОЛ МОНГОЛЫН ХАМГИЙН ТОМ ЛУЙВАР
10 хүн байжээ гэж бодъё. Нэг хүнээ дундаасаа сонгож менежер болгоод тэр нь үлдсэн 9 хүнийхээ бизнесийн орлогоос сар бүр шимтгэл авч сан үүсгэж хуримтлуулахаар тохирчээ. Тэр хуримтлалаа өсгөж үржүүлээд нөгөө 9 хүнээ тэтгэвэрт гарахаар нь буцаан олгож бхаар бүгд санал нэгтэй дэмжиж. Тэгэхээр энэ санд хуримтлагдсан мөнгө бол дээрх 9 хүний л мөнгө. Менежментийн зардлыг нь өгөөд нэг хүнээрээ өөрсдийн мөнгөө удирдуулж бга.
Гэтэл юу болов? Нөгөө менежер жинхэнэ самрав. Хуримтлагдсан мөнгөний талыг нь нэг найзынхаа банкинд байршуулаад алдчихав /гол нь санаатайгаар/ Ингээд дээрх 9 хүний мөнгөний тал нь алга болов. За яахав ядаж хуримтлуулсан мөнгөнийхөө 50%-г ашиглая гээд бодож байтал хуримтлалын данс нь улайсан байв. Яав ийв гэтэл нөгөө менежер маань 9 биш бүр 30 хүнд нөгөө хуримтлалын сангаас мөнгө тараагаад байж. Хуримтлалын санд 1 ч төгрөг төлөөгүй байж төлсөн 9 хүний мөнгийг хувааж иддэг 21 шинэ хүн гараад ирж. Нөгөө 21 хүн нь менежерийг бурхан лугаа шүтнэ. Нөгөөх нь би та нарын төлөө чөмгөө дундартал зүтгэсэн шүү гээд онгирно.
Яг л ийм юм болсон юм даа. Монголын төр таны төлсөн НДШ-г ингэж л нохойн баасны замаар оруулдаг. Халамжийн хэрэгсэл болгосон. Тэгээд их цэцэрхэнэ. НДШ бол татвар биш, дарамт биш. Энэ бол та нар өөрийнхөө төлөө л төлж байгаа мөнгө шүү гэж загнана.