ЧУУЛГАН: “ЕРӨНХИЙ САЙДЫН СУУДЛЫГ УИХ-ЫН ТОЛГОЙ ХЭСГЭЭС БУУЛГАХ“ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ

GNNGNN
Jun 2, 2026  
Jun 2, 2026 - 10:04
 0
ЧУУЛГАН: “ЕРӨНХИЙ САЙДЫН СУУДЛЫГ УИХ-ЫН ТОЛГОЙ ХЭСГЭЭС БУУЛГАХ“ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ

        УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын 40 гишүүн өргөн барьсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх санал хураалтыг явууллаа. Санал хураалтад оролцсон нийт гишүүдийн олонх эл хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Иймд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Дашрамд дурдахад, тус хуулийн агуулгад “Ерөнхий сайдын суудлыг УИХ-ын толгой хэсгээс буулгах“ заалт тусгагдаад буй билээ.