НАС БАРСАН ХҮҮХДИЙНХЭЭ ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ХУУЛЬ БУСААР АВЧ БАЙСАН ИРГЭНИЙ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ

GNNGNN
Mar 25, 2024  
 0
НАС БАРСАН ХҮҮХДИЙНХЭЭ ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ХУУЛЬ БУСААР АВЧ БАЙСАН ИРГЭНИЙ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ

Прокурорын байгууллага 2024 оны 3 дугаар сарын 18-наас 22-ны өдрүүдэд 226 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн ба,

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас иргэн М.А нь нас барсан хүүхдийнхээ сар бүр олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хууль бусаар авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.12 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.