U23 НАСНЫ АЗИЙН АШТ-ЭЭС ТАВАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

GNNGNN
May 27, 2026  
 0
U23 НАСНЫ АЗИЙН АШТ-ЭЭС ТАВАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Монголын чөлөөт бөхийн холбооны өсвөр болон залуучуудын шигшээ багийн тамирчид Вьетнамд болж буй Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож байна. “Да Нанг 2026” тэмцээнд дасгалжуулагч, МУГТ Г.Мандахнарангийн удирдлага дор баг тамирчид эхний тэмцээнээс таван медаль хүртлээ.

23 насны ангилалд эрэгтэйчүүдийн 57 кг-д н.Лувсандагва, 70 кг-д н.Анх-Эрдэнэ нар хүрэл, эмэгтэйчүүдээс 65 кг-д Н.Нархажид, 72 кг-д Э.Одгэрэл нар мөнгө, 68 кг-д Б.Одзаяа хүрэл медаль хүртлээ.

Өнөөдөр U17 насны Азийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Манай өсвөр үеийн шигшээ багийн тамирчид энэ тэмцээнд оролцож байна.