ОХУ ИРГЭДЭЭ ХДХВ-ИЙН ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАХЫГ УРИАЛЖ БАЙНА

GNNGNN
Apr 20, 2026  
 0
ОХУ ИРГЭДЭЭ ХДХВ-ИЙН ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАХЫГ УРИАЛЖ БАЙНА

ОХУ жил бүр хүн амынхаа ойролцоогоор гуравны нэгийг ХДХВ-ийн шинжилгээнд хамруулах шаардлагатай гэж эрүүл мэндийн сайд нь мэдэгдлээ. Энэ нь вирусийн тархалтыг бууруулахад чухал гэж үзэж байна. Тодруулбал, эрүүл мэндийн сайд Михаил Мурашко мэдэгдэлдээ ДОХ үүсгэдэг вирусийн тархалтыг бууруулахын тулд, ялангуяа өндөр эрсдэлтэй бүлгүүдийг хамруулан шинжилгээг өргөжүүлэх нь чухал гэж онцолсон.

ОХУ одоогоор Европт ХДХВ-ийн халдварын түвшнээр хамгийн өндөр орнуудын нэг хэвээр байна. Шинжилгээний тоо дээд хэмжээнд хүрсэн ч халдварын тоо нэмэгдсээр байгаа юм. Засгийн газрын мэдээллээр 2024 онд 54 сая гаруй хүн буюу нийт хүн амын 37 хувь нь ХДХВ-ийн шинжилгээнд хамрагдсан. Энэ нь сүүлийн дор хаяж 10 жилийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. ДЭМБ-ын мэдээллээр ОХУ-д 100 мянган хүн тутамд 890 тохиолдол бүртгэгдсэн байна. Тус үзүүлэлт нь Африкийн зарим оронтой ойролцоо бөгөөд Франц, Их Британи, Швед зэрэг Европын орнуудтай харьцуулахад өндөр юм. Мэргэжилтнүүдийн хэлснээр, 2025 онд ОХУ-д ХДХВ-тэй амьдарч буй хүмүүсийн тоо 35 мянгаар нэмэгдэж, нийтдээ 1.25 саяд хүрсэн байна.

Эрүүл мэндийн албаныхан халдвар авах эрсдэл өндөр хэвээр байгааг мөн анхааруулав. 15–50 насны насанд хүрэгчдийн дунд 1 хувиас илүү нь халдвартай бөгөөд 40–45 насны эрэгтэйчүүдийн дунд энэ үзүүлэлт илүү өндөр байна. Түүнчлэн ХДХВ-тэй бүх хүмүүс эрүүл мэндийн системд бүртгэлтэй байдаггүй гэж албаныхан мэдэгдсэн. 2025 онд ойролцоогоор 900 мянган хүн л албан ёсоор эмнэлгийн хяналтад байсан нь зарим халдвартай хүмүүс эмчилгээ авч чадахгүй байж болзошгүйг харуулж байна.  Эх сурвалж: rusalljournal.ru