ПАКИСТАН УЛС АЖЛЫН 4 ӨДӨРТ ШИЛЖЛЭЭ
Пакистан улс шатахууны үнэ огцом өссөнтэй холбоотойгоор хэмнэлтийн арга хэмжээ авч, бүх сургуулийг хоёр долоо хоног хааж, төрийн байгууллагуудыг долоо хоногт дөрөв өдөр ажиллуулах шийдвэр гаргалаа.
Ерөнхий сайд Шехбаз Шариф мэдэгдэлдээ засгийн газар шатахууны хэрэглээг бууруулж, Ойрх Дорнод дахь нөхцөл байдлаас үүдэлтэй нийлүүлэлтийн болзошгүй тасалдлаас сэргийлэх шаардлагатай байгааг онцолсон юм. Мөн тэрээр улсын хэмжээнд бүх сургуулийг хоёр долоо хоног хааж, их сургуулиудыг онлайн сургалтад шилжүүлэх аж.
Түүнчлэн хоёр сарын хугацаанд төрийн байгууллагуудын шатахууны зардлыг 50 хувиар бууруулж, төрийн албан хаагчдын тал хувийг зайнаас ажиллуулах юм.
Эх сурвалж: hindustantimes.com
