ХЯТАД ИРГЭНЭЭС ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨН ГҮЙЛГЭЭ АВЧ МОНГОЛ РУУ ШИЛЖҮҮЛСЭН ОЮУТНУУДЫГ ШАЛГАЖ БАЙНА
БНХАУ-д Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг оюутнууд өөрийн дансандаа үл таних Хятад иргэдээс их хэмжээний мөнгөн гүйлгээ авч, Монгол Улсын нэр бүхий иргэд рүү шилжүүлжээ.
Үүнээс үүдэн Хятадын хууль хяналтын байгууллагаас эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж, дансаа царцаах, хаалгах, цаашлаад цахим гэмт хэргийн хохирогч болох асуудал сүүлийн үед нилээдгүй гарч байна.
Иймд БНХАУ-д суралцаж буй оюутан сурагчид болон иргэд, аж ахуйн нэгжүүд нь мөнгөн тэмдэгтийн улс хоорондын гүйлгээ хийхдээ анхаарал болгоомжтой хандаж өөрийгөө болон бусдыг цахим гэмт хэргийн хохирогч, холбогдогч болохоос сэргийлэхийг анхааруулж байна.