МОНГОЛ УЛСЫН 2027 ОНЫ ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ЭЦЭСЛЭН БАТЛАХ ЭСЭХИЙГ ӨНӨӨДӨР ШИЙДНЭ

GNNGNN
Jun 2, 2026  
 0
МОНГОЛ УЛСЫН 2027 ОНЫ ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ЭЦЭСЛЭН БАТЛАХ ЭСЭХИЙГ ӨНӨӨДӨР ШИЙДНЭ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт болдог. Өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг эцэслэн баталж амжаагүй тул өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаан зарлаж, үргэжлүүлэн хэлэлцэхээр болжээ.

Учир нь, төсвийн хүрээний мэдэгдэл болон хөгжлийн жилийн төлөвлөгөөг зургаадугаар сарын 1-ний дотор батлах дэгтэй. Хөгжлийн төлөвлөгөөг эцэслэн батлах эсэх санал хураалтаас гадна дараах таван хуулийн төслийг хэлэлцэнэ.

  • УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын 40 гишүүнээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх
  • УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал нарын 4 гишүүн 2026.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн,  Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг үргэлжилнэ
  • УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн нарын 33 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эцэхийг шийднэ.
  • Мөн УИХ-ын гишүүн Д.Энхтүвшиний санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл 
  • УИХ-ын гишүүн Д.Цогтбаатараас өргөн мэдүүлсэн  Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

Монгол улсын 2027 оны хөгжлийн төлөвлөгөөг эцэслэн батлах эсэхийг өнөөдөр шийднэ