ДӨРВӨН ЦАГИЙН ДОТОР ЦЭНГЭЛДЭХ ОРЧМЫН ЗОГСООЛЫН ЗӨВШӨӨРӨЛ ЗАРАГДАЖ ДУУСЖЭЭ

GNNGNN
Jul 1, 2026  
 0
ДӨРВӨН ЦАГИЙН ДОТОР ЦЭНГЭЛДЭХ ОРЧМЫН ЗОГСООЛЫН ЗӨВШӨӨРӨЛ ЗАРАГДАЖ ДУУСЖЭЭ

Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар Төв цэнгэлдэх орчимд дараах есөн цэгт нийт 1,580 авто зогсоол гаргахаар төлөвлөсөн тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Тухайлбал, “Наадам” центр, “Говийн Од” компанийн зогсоол, “Эн тауэр”, “Галакси тауэр”, “Хөүм пламж”, “Имарт”, “Тара центр”, Монголын бейсболын холбооны талбай, “Жетро” супермаркет гэсэн есөн цэгт автомашины байршуулах зогсоол хийхээр болжээ.

Автомашины зогсоолыг өнөөдөр 07:00 цагаас эхлэн www.enaadam.mn цахим сайтаар борлуулж эхэлсэн ч Төв цэнгэлдэх орчмын зогсоолын зөвшөөрөл бүрэн борлуулагдаж дуусжээ. Харин Хүй долоон худгийн улаан өнгийн "М" зогсоол дууссан бөгөөд цэнхэр өнгийн "М" зогсоолыг ₮21 мянгаар худалдаалж байгаа юм.

Мөн “Дүнжингарав” худалдааны төв, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, “Мишээл экспо” зэрэг байршилд 4,500 автомашины зогсоол бэлдсэн байна. Улмаар дээрх цэгээс Төв цэнгэлдэх хүрээлэн рүү иргэдэд үнэ төлбөргүйгээр автобус үйлчлэхээр болжээ.