СЭРЭМЖЛҮҮЛЭГ: СҮХБААТАР АЙМАГТ 26 ЗОРЧИГЧТОЙ 7 СУУДЛЫН АВТОМАШИН ЦАСАНД СУУСАН БАЙСНЫГ АЛБА ХААГЧИД ТАТАН ГАРГАЖЭЭ
Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Ямаатын сэрвэн” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 120 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 100 км-т/ Баруун-Урт сумаас Эрдэнэцагаан сумын чиглэлд зорчиж явсан автомашинууд цасанд суусан тухай дуудлага мэдээлэл 02.27-ны өдрийн 03:10 цагт хүлээн ОБЕГ-иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид 100 км замыг туулан 05:50 цагт очиход 26 зорчигчтой, 7 суудлын автомашин цасанд суусан байсныг 40 минут ажиллаж татан гаргасан байна. Иймд иргэн та цаг агаарын аюултай нөхцөл байдалд хөдөө орон нутагт зорчихгүй байхыг сэрэмжлүүллээ.