АВТО УГААЛГЫН ГАЗАРТ АВТОМАШИНАА УГААЛГАХААР ОЧСОН ИРГЭН ЦАХИЛГААНД ЦОХИУЛЖ, АМИА АЛДСАН ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙНА
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 19 ДҮГЭЭР ХОРООНД БАЙРЛАХ АВТО УГААЛГЫН ГАЗАРТ ҮЙЛЧЛҮҮЛЭХЭЭР ОЧСОН ИРГЭН ЦАХИЛГААНД ЦОХИУЛЖ НАС БАРСАН ХАРАМСАЛТАЙ ХЭРГИЙГ ШАЛГАЖ ЭХЭЛСЭН БАЙНА.
ТОДРУУЛБАЛ, гуравдугаар сарын 25 /2024.03.25/-нд Баянзүрх дүүрэгт байрлах авто угаалгын газар нэг иргэн цахилгаанд цохиолж амиа алдсан гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Урьдчилсан байдлаар талийгаач цахилгааны шийд оролдож байгаад амиа алдсан нөхцөл байдал тогтоогдсон байна. Тиймээс тус хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.