НУТГИЙН ДИЙЛЭНХ ХЭСГЭЭР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО, УУЛААРАА НОЙТОН ЦАС ОРНО
2026 оны 05-р сарын 15-ны 20 цагаас 05-р сарын 16-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун болон говийн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, бороо, уулаараа нойтон цас орно.
Салхи: Нутгийн төв хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 0...-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Туул голын хөндийгөөр +6...+11 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор +11...+16 градус, бусад нутгаар +1...+6 градус дулаан, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +3...+8 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +9...+14 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар +19...+24 градус, бусад нутгаар +13...+18 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө дулаарч +7...+9 градус, өдөртөө +15...+17 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө дулаарч +3...+5 градус, өдөртөө +14...+16 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө дулаарч 0 градус орчим, өдөртөө +13...+15 градус дулаан байна.
