ХУУЧИН ХУВЦАС ШАТААЖ БАЙХДАА ГАЛ АЛДАЖ 2 ГА ТАЛБАЙН ӨВС ШАТЖЭЭ

GNNGNN
Mar 27, 2024  
 0
ХУУЧИН ХУВЦАС ШАТААЖ БАЙХДАА ГАЛ АЛДАЖ 2 ГА ТАЛБАЙН ӨВС ШАТЖЭЭ

Дархан-Уул аймаг, Дархан сум. 8 дугаар багийн “Задгай”-д шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.26-ны өдрийн 15:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар  ангийн  алба хаагчид 3.6 км зам туулан 15:38 цагт очиход иргэн О нь хуучин хувцас шатааж байгаад гал алдаж 2 га талбайн шар өвс шатаж байсныг 37 минут ажиллаж унтраасан байна.