ОСНААУГ-ЫН ХАМТ ОЛОН ХЭРЭГЛЭГЧДЭД ҮЙЛЧЛЭХ 10 ДУГААР ТӨВД АЖИЛЛАЛАА

GNNGNN
Aug 4, 2026  
 0
ОСНААУГ-ЫН ХАМТ ОЛОН ХЭРЭГЛЭГЧДЭД ҮЙЛЧЛЭХ 10 ДУГААР ТӨВД АЖИЛЛАЛАА

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Хан-Уул дүүрэгт байрлах Хэрэглэгчдэд үйлчлэх 10 дугаар төвд ажиллалаа.

Тус төв нь Хан-Уул дүүргийн 1, 2, 3, 11, 15, 17, 18, 19, 20 дугаар хороо, Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 17 том чадлын, 47 бага чадлын ус, дулаан дамжуулах төвөөр дамжуулан 189 орон сууцны 10319 өрх, 867 дамжин хэрэглэгч байгууллага буюу нийт 11189 хэрэглэгчийг халаалт, хэрэглээний халуун, хүйтэн усаар ханган бохир усыг татан зайлуулах, сантехникийн болон цахилгааны засвар үйлчилгээг ханган ажилладаг.

Уулзалтаар:

1. Засварчдын хувцас хангалт, нормын талаар

2. Борлуулалтын орлогын төлөвлөгөөнд анхаарч байгууллагын зорилтод түвшинд хүрч ажиллах

3. Ирэх онд тохиох байгууллагын 80 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэх ажлууд

4. Цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тусгах санал хүсэлтийг сонслоо.

Өрх айл, аж ахуйн нэгж бүрийн тав тухын төлөө өдөр шөнөгүй хариуцлагатайгаар ажилладаг хамт олондоо амжилт хүсье.