Д.ПҮРЭВДАВАА АН-ААСАА ТАТГАЛЗАЖ ГАРАХ ӨРГӨДЛӨӨ ӨГЧЭЭ
2024 оны УИХ-ын сонгууль дөхсөн энэ өдрүүдэд улстөрийн хүрээнийхэнд янз бүрийн зүйл тохиолдож, ааш аяг нь олдохгүй юм болно доо. Эхнээсээ зарим нэг гишүүд нь намаасаа татгалзаж, намаасаа гарах шийдвэрийг гаргажээ.
Тодруулбал, НИТХ-ын төлөөлөгч, БЗД-ийн Засаг дарга асан Д.Пүрэвдаваа Ардчилсан намаасаа татгалзсан гарч байгаа шийдвэрээ гаргажээ.
Тэрбээр дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан мөн дүүргийнхээ АН-ын даргын албыг ч хашиж байсан. Харин УИХ-ын сонгуульд тухайн дүүрэгтээ нэр дэвшин өрсөлдөөд ялагдсан. Харин дараа НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байгаа юм.
Чухам яагаад намаасаа гарах болсон шалтгаан нь удахгүй тодорхой болох бизээ. Түүний хувьд улстөрийн хүрээлэл дундаа амбицтай нэгэн хэмээн тодорхойлогддог.