АМИА АЛДСАН 16 НАСТАЙ ОХИН УТСАА АВАХААР БАЙР РУУ ОРООД ГАРЧ ИРЭЭГҮЙ

GNNGNN
Jun 25, 2024  
 0
АМИА АЛДСАН 16 НАСТАЙ ОХИН УТСАА АВАХААР БАЙР РУУ ОРООД ГАРЧ ИРЭЭГҮЙ

16 ба 32 настай хоёр эмэгтэйн амийг 20 настай Д гэгчийг зургаадугаар сарын 21-ний өдөр баривчилж, саатуулаад байгаа.

Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягт Д Сүхбаатар дүүргийн 1-р хороонд зургадугаар сарын 8-9-нд шилжих шөнө 32 настай эмэгтэй нь амь насыг хохироосон нь тогтоогдсон. Ингэхдээ цогцсыг скочдож хувцасны шүүгээнд хийсэн байсан.

Улмаар тэрбээр Хан-Уул дүүргийн 2-р хороонд зургадугаар сарын 20-21-нд шилжих шөнө 16 настай Ш-ийг хөнөөж, цогцсыг чемоданд хийжээ. Цагдаагийн байгууллагаас тус хэргүүдэд холбогдох зарим мэдээллийг өчигдөр /2024.06.24/ хэвлэлийн хурал хийж мэдээлээд байгаа.

Эх сурвалжийн мэдээлснээр, 16 настай хохирогчийг гадаа явж байхад нь утсыг нь авч тухайн хэрэг болсон байр руу орсон. Ингээд охин хэсэг хугацааны дараа араас нь ороод эргэж гарч ирээгүй нөхцөл байдал тогтоогджээ. Талийгаачийн ойр дотныхон утсаа авах гэж араас нь яваад эрсдэлд орсон болов уу хэмээн таамаглаж байгаа аж.

Гэвч цагдаагийн байгууллагад "Манай найзууд нэгнээ боогоод амь насыг нь хохироочихлоо" гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байдаг.