СУПЕР БАЯЧУУДАД ЗОРИУЛСАН ДУБАЙН ЭЭЛЖИТ ТӨСӨЛ: $1 ТЭРБУМЫН "MERCEDES" ЦАМХАГ

GNNGNN
1-р сарын 30, 2024  
 0
СУПЕР БАЯЧУУДАД ЗОРИУЛСАН ДУБАЙН ЭЭЛЖИТ ТӨСӨЛ: $1 ТЭРБУМЫН "MERCEDES" ЦАМХАГ

Шинэ цамхгийн нэг айлын сууц 10 сая ам.доллар хүртэлх үнэтэй.

Хурдтай өсөж буй Дубайн үл хөдлөх хөрөнгийн зах зээл улам өнгө нэмсээр байна. Энэ удаад үнэ, тансаг байдлын хувьд босго улам өндөрсөх нь. Дэлхийн хамгийн өндөр барилга болох Бурж Халифаг харахад ямар ч халхлах зүйлгүй байршилд энэхүү нэг тэрбум ам.долларын бүтээн байгуулалт хийж буй компани нь “Binghatti Properties” бөгөөд “Mercedes-Benz”-тэй энэ төрлийн төсөл дээр анх удаа гар нийлж байгаа юм байна. Мөн шинэ цамхгийн нэг айлын сууц 10 сая ам.доллар хүртэлх үнэтэй байх аж.

Алдартай брэнд нэрээр хаягласан бүтээн байгуулалтууд зөвхөн энэ төслөөр хязгаарлагдахгүй.

“Binghatti Properties” компани өнгөрсөн онд “Bugatti”-тай хамтарсан төслийнхөө шавыг тавьсан ба тэрхүү бүтээн байгуулалтад автомашины цахилгаан шат багтаж байгаа юм. Өөрөөр хэлбэл оршин суугч өөрийн пентхаусынхаа байрлах давхарт автомашинаа аваачих боломжтой ажээ.