ӨНӨӨДӨР "ЯЛАЛТЫН" БАЯРЫН ӨДӨР

GNNGNN
May 9, 2024  
 0
ӨНӨӨДӨР "ЯЛАЛТЫН" БАЯРЫН ӨДӨР

Тавдугаар сарын 9-нийг ялалтын өдөр хэмээн нэрлэдэг ч тавдугаар сарын 8 ч бас дайны түүхэнд онцгой өдрийн нэг юм. Гитлерийн Германыг буулган авсан гэрээнд үнэндээ бол тавдугаар сарын 8-нд, Европын цагаар 22.43 минутад гарын үсэг зурсан бөгөөд энэ мөчид Москвагийн цаг тавдугаар сарын 9-ний 00.43 минутыг зааж байсан учир энэ өдөр тэмдэглэх болжээ.

1945 оны тавдугаар сарын 9-ний өдрийг дэлхийн хоёрдугаар дайн дууссан өдөр хэмээн тэмдэглэсээр ирсэн. Чухамдаа бол энэ дайн 1955 оны нэгдүгээр сарын 25 хүртэл үргэлжилжээ. Учир нь энэ өдөр ЗХУ-ын Дээд зөвлөлийн Тэргүүлэгчид “ЗХУ, Германы хоорондох дайны байдлыг зогсоох тухай” Тогтоол гаргаж байжээ. 

          Улаан талбайд ялалтын анхны парад 1945 оны зургаадугаар сарын 24-ний өдөр болжээ. Уг нь тавдугаар сарын сүүлчээр хийхээр төлөвлөж байсан боловч парадад оролцох 10.000 цэргийн ёслолын хувцсыг оёж амжихгүй болсон тул ийнхүү хойшилсон байна.

ЗХУ-д ялалтын өдрийг жил бүр тэмдэглэх болсон нь нэлээд сүүлийн үеийн үйл явдал ажээ. Үндсэндээ 20 жилийн турш тавдугаар сарын 9-нийг Ялалтын баярын өдөр хэмээн албан ёсоор тэмдэглээгүй бөгөөд улс орны удирдлага 1948 онд “дайны тухай сэдвийг мартаж, улс орноо сэргээн босгоход илүү анхаарагтун” гэсэн шийдвэр гаргаж байжээ. Харин 1965 онд тавдугаар сарын 9-нийг тухайн үеийн Зөвлөлтийн удирдагч Л.И.Брежнев албан ёсоор Ялалтын баярын өдөр болгон тэмдэглэж байх шийдвэр гаргаснаар өнөөг хүртэл жил бүр тэмдэглэж байгаа юм.