ӨНӨӨДӨР "МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨР" ТЭМДЭГЛЭГДЭЖ БАЙНА

ӨНӨӨДӨР "МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨР" ТЭМДЭГЛЭГДЭЖ БАЙНА

GNNGNN
Apr 28, 2025  
 0
ӨНӨӨДӨР "МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨР" ТЭМДЭГЛЭГДЭЖ БАЙНА

Тэртээ 1944 оны энэ өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Монгол Улсын цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд анх удаа генерал цолыг олгосон түүхтэй. 2004 оноос хойш жил бүрийн энэ өдрийг "Монгол генералын өдөр" болгон тэмдэглэж ирсэн билээ.

Монгол Улсын генерал цолтнуудын хамгийн ахмад нь 103 настай, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын уугуул хурандаа генерал С.Лувсангомбо юм. Харин цор ганц эмэгтэй генерал болох бригадын генерал Г.Болор нь Монгол Улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгчийн газрын цэргийн зөвлөхөөр ажиллаж, нэр төртэй үүргээ гүйцэтгэж байна гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.