Ховд аймагт барилгын өргөгч подем тасарснаар 3 хүн амиа алдаж, 8 хүн хүнд гэмтээд байна

Ховд аймагт барилгын өргөгч подем тасарснаар 3 хүн амиа алдаж, 8 хүн хүнд гэмтээд байна

GNNGNN
May 18, 2025  
 0
Ховд аймагт барилгын өргөгч подем тасарснаар 3 хүн амиа алдаж, 8 хүн хүнд гэмтээд байна

Энэ сарын 17-ны өдөр буюу өчигдөр Ховд аймагт баригдаж байсан барилгын өргөгч подем тасарснаар гурван хүн амиа алдаж , найман хүн эмнэлэгт хүргэгдсэн осол гарсан байна

Тодруулбал, тус аймагт "Чандмань уушир" ХХК-ийн  шинээр баригдаж байсан барилгын өргөгч лифтний подем тасарч 4-н давхраас 11 хүн унаж,  гурван иргэн газар дээрээ нас барсан хэрэг гарчээ

Харин 8 хүний биеийн байдал муу, нуруу, нугас хөл хэсэгтээ хүнд гэмтэл авч, эмнэлгийн байгууллагын хяналтад эмчлэгдэж байгаа юм

Тус хэргийг Ховд аймгийн цагдаагийн газраас шалгаж байна