МОСКВАГИЙН ДОРНО ДАХИНЫ МУЗЕЙД МОНГОЛЫН ТҮҮХИЙН ҮЗМЭРҮҮД ХАДГАЛАГДАЖ БАЙНА

МОСКВАГИЙН ДОРНО ДАХИНЫ МУЗЕЙД МОНГОЛЫН ТҮҮХИЙН ҮЗМЭРҮҮД ХАДГАЛАГДАЖ БАЙНА

GNNGNN
Apr 28, 2025  
 0
МОСКВАГИЙН ДОРНО ДАХИНЫ МУЗЕЙД МОНГОЛЫН ТҮҮХИЙН ҮЗМЭРҮҮД ХАДГАЛАГДАЖ БАЙНА

Москва хотын Дорно дахины улсын музейн ерөнхий захирал А.В.Седов Чингис хаан Үндэсний музейн захирал С.Чулуун болон төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар ярилцжээ. А.В.Седов Монголын урлаг, соёлын шилдэг үзмэрүүдийг танилцуулж, цаашид хамтарсан судалгаа хийж, үзэсгэлэн зохион байгуулах санал гаргасан байна. Мөн С.Чулуун тус музейн сан хөмрөгт хадгалагдаж буй Монголын цуглуулгыг судлан, 2026 онд каталог хэвлэн гаргахаар төлөвлөжээ. Дорно дахины улсын музей нь Монголын түүхтэй холбоотой олон ховор үзмэрүүд, тухайлбал бурхан шашны эд зүйлс, танка зургууд, Занабазарын алтан бурхад, монгол зургийн уран зургууд болон бусад соёлын өвүүдийг хадгалж байгаа юм.