“МОНГОЛ ХҮН БАЯЛГИЙНХАА ЭЗЭН” ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГА ЭНЭ САРЫН 3-НЫГ ДУУСТАЛ ҮРГЭЛЖИЛНЭ
Засгийн газар Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, хуваарилалтыг шударга болгох, зөв зохистой зарцуулах, цэгцлэх зорилгоор “Монгол хүн баялгийнхаа эзэн” Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж байна.
Энэ хүрээнд Зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр шатны санал асуулга гуравдугаар сарын 27-нд орон даяар эхэлсэн билээ. Эхний шатны санал асуулгад санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 1570 иргэн оролцож саналаа өгөх аж.
Санал асуулга энэ сарын 3-ныг дуустал үргэлжилнэ.
