ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР ДЭЛХИЙН 33 УЛСААС 4746 ИРГЭН САНАЛАА ӨГӨХӨӨР БҮРТГҮҮЛЖЭЭ

GNNGNN
Jun 7, 2024  
 0
ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР ДЭЛХИЙН 33 УЛСААС 4746 ИРГЭН САНАЛАА ӨГӨХӨӨР БҮРТГҮҮЛЖЭЭ

Гадаад улсад ажиллаж амьдарч буй манай иргэд УИХ-ын сонгуульд оролцож, сонгох эрхээ эдлэхийн тулд энэ сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд нэрсийн жагсаалтад бүртгүүлж буй. Өнөөдрийн байдлаар, 33 улсад 4746 иргэн саналаа өгөхөөр бүртгүүлсэн байна. Иргэд оршин суугаа эсвэл түр зорчиж буй улс, хотод байршилтай Монгол Улсын Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт санал өгөх тухай хүсэлтээ дор дурдсан бүртгэлийн хэлбэрүүдийн нэгийг сонгон сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгүүлнэ. Үүнд:

-https://election.burtgel.gov.mn/request хаягаар орон шууд;

-https://election.burtgel.gov.mn/request хаягаас бүртгэлийн маягт татан авч бөглөн гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхийн хуулбарыг цахим шуудангаар санал өгөх Дипломат төлөөлөгчийн газарт хүргүүлэх;

-Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт биечлэн очиж болно.

Бүртгэл нь баталгаажсан сонгогч энэ сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд 07:00-22:00 цагийн хооронд гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэхтэйгээ очиж саналаа өгөх юм.