ПАПИЛЛОМА ВИРУСИЙН ХАЛДВАРЫН ЭСРЭГ ВАКЦИНЫГ ОХИД, ХӨВГҮҮД ЗААВАЛ ХИЙЛГЭНЭ
Хүний Папиллома Вирус (ХПВ)-ийн халдварын эсрэг вакциныг Дархлаажуулалтын тухай хуулиар ЗААВАЛ ХИЙЛГЭХ вакцины тоонд оруулсан байдаг.
Тодруулбал "2024 оны есдүгээр сараас охид, хөвгүүдэд товлолын дагуу папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг хийж эхэлнэ.
Зааврын дагуу хийх ёстой бусад насныхны сайн дурын дархлаажуулалт Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-д хэвийн үргэлжилнэ" гэдгийг албаныхан мэдээлж буй.
Дархлаажуулалтын тухай хууль 10.1. Заавал хийх дархлаажуулалтад
-
Сүрьеэ
-
Халдварт саа /полиомиелит/
-
В вируст гепатит, сахуу, хөхүүл ханиад, татран, улаанбурхан
-
В хэв шинжийн хемофилюс инфлюенза нянгийн халдвар
-
А вируст гепатит, пневмококк, хүний папиллома вирусийн халдвар
-
Гахай хавдар болон улаануудын эсрэг сэргийлэх тарилга орно.
Энэ талаар "Хүний Папиллома Вирус (ХПВ)-ийн халдварын эсрэг вакциныг Монгол Улс 2020 оноос сайн дурын үндсэн дээр ХӨСҮТ-д хийсээр ирсэн бол 2023 оны аравдугаар сард Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж ХПВ-ийн халдварын эсрэг вакциныг заавал хийх вакцинд оруулсан байна.
Энэхүү вакциныг нэвтрүүлснээр умайн хүзүүний хавдар болон уг вирусээр үүсгэгддэг бусад төрлийн хавдраас сэргийлнэ.
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн 472 дугаар тогтоолоор Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн баталж, товлолын дагуу 11 настай охид, хөвгүүдэд хийхээр тусгасан" гэдгийг албаныхан мэдээлж байна.