НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДИЙН БИЕИЙГ ҮНЭЛҮҮЛСЭН БҮЛЭГ ЭТГЭЭДИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ
Насанд хүрээгүй хүүхдийн биеийг үнэлүүлсэн бүтэг этгээдийг илрүүлжээ. Тус этгээдүүд нь насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн мөлжлөгт оруулан ашиг олох зорилгоор хууран мэхэлж, ар гэрийнхэнтэйгээ таагүй харилцаатай байсан эмзэг байдлыг нь далимдуулан ятгасан байна. Улмаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд гадаад улсын иргэнтэй бэлгийн харьцаанд оруулжээ. Мөн яллагдагч гадаад улсын иргэн нь хохирогчийг 16 насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан хэдий ч бэлгийн харьцаанд орсон аж. Уг хэрэгт “Х”, “Э” нарыг Эрүүгийн хуулийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг ЦЕГ-аас мэдээллээ. Уг хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн байна.