Х.ГАН-ЯЛАЛТ: Х.БАТТУЛГА ХАМААРАЛ БҮХИЙ СҮЛЖЭЭГЭЭРЭЭ ЭРХ МЭДЭЛ, ХОЛБОО СҮЛБЭЭГЭЭ АШИГЛАЖ ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ УГААСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ТУЛ ШАЛГУУЛНА
Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг хамаарал бүхий сүлжээгээрээ эрх мэдэл, холбоо сүлбээгээ ашиглаж их хэмжээний мөнгийг хэдхэн гэр бүлийн хэмжээнд эргэлдүүлэн хууль бусаар хөрөнгөжсөн асуудлаар мэдээлэл хийлээ.
Сэтгүүлч Х.Ган-Ялалт: “Угаагдсан мөнгө нь нийтдээ 25 сая ам.доллар 1,4 тэрбум төгрөг байна. Мөн Х.Баттулгад хамааралтай төлөгдөөгүй өрийн жагсаалт 6 тэрбум 326,2 сая ам.долларын байна. Нийтдээ 6 зүйл ангиар шалгуулахыг хүсэж байна. УИХ-ын гишүүнээс Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байхдаа авсан хамаарал бүхий компаниуд дээрээ авсан тендерүүд нь орж байна.
Гадаадын компанийн шилжүүлгээр Х.Баттулга, Ц.Энхтуяа, Б.Батзаяа, Ч.Ганбат, Б.Мөнхзул гэсэн хүмүүст хамааралтай бөгөөд Хятад улсын банканд 3,2 сая ам.доллар шилжсэн бол АНУ руу 72 мянган ам.долларыг шилжүүлсэн байдаг. Энэ бол мөнгө угаасан байж болзошгүй хэрэг. Үүнийг шалгаж өгөхийг хүсэж байна.” хэмээн онцоллоо.