ҮСХ: ЭНЭ ОНЫ ЭХНИЙ ТАВДУГААР САРД 298 АВЛИГЫН ГЭМТ ХЭРЭГ БҮРТГЭГДСЭН НЬ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 12 ХУВИАР ӨССӨН ҮЗҮҮЛЭЛТ
Энэ оны тавдугаар сард 4,398 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үе(ӨОМҮ)-ээс 12.5%-аар өссөн байна.
Уг өсөлтөд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 190-ээр буюу 7.9%, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 184-өөр буюу 2.7% дахин тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Гэмт хэргийн улмаас хохирсон хүний тоо 17.1 мянга болж, ӨОМҮ-ээс 3.8%-аар өсжээ.
Авлигатай тэмцэх газарт 2024 оны эхний тавдугаар сард 298 авлигын гэмт хэрэг бүртгэгдэж, ӨОМҮ-ээс 31-ээр буюу 11.6%-аар өссөн байна.
Үүнд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 36-аар буюу 17.8%-аар, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг хоёр дахинаар өссөн нь голлон нөлөөлжээ.