Г.Сайханбаярын нэрийг эргүүлэн татсан ч саналын хуудаснаас нэрийг нь хасах боломжгүй

GNNGNN
Jun 17, 2024  
 0
Г.Сайханбаярын нэрийг эргүүлэн татсан ч саналын хуудаснаас нэрийг нь хасах боломжгүй

Өвөрхангай аймгийн Сант суманд тавдугаар сарын 15-16-нд шилжих шөнө АН-ын ухуулагчийн аминд хүрсэн хэрэг гарсан. Гэмт хэрэг үйлдсэн П.Отгонбаатар нь УИХ–ын нэгдүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Сайханбаярын сонгуулийн штабтай гэрээ байгуулан ухуулагчаар ажиллаж байсан учраас нэр дэвшигч Г.Сайханбаярыг эргүүлэн татах шийдвэрийг МАН-ын зүгээс гаргасан. 

Энэхүү шийдвэр нь МАН-аас гаргаж буй улс төрийн шийдвэр. Харин Сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигч Г.Сайханбаярыг эргүүлэн татах боломжгүй бас саналын хуудаснаас нэрийг нь авах хуулийн зохицуулалт байхгүй. 

 

Сонгуулийн тухай хуулийн 32.13.Нэр дэвшигчээр бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш нэр дэвшигчээс татгалзахыг хориглоно гэж заасан. Тиймээс МАН улс төрийн шийдвэр гаргасан ч Г.Сайханбаяр нэр дэвшигчийг эргүүлэн татах, саналын хуудаснаас нэрийг нь авах боломжгүй юм.